Францийн эмийн үйлдвэрийн томоохон корпорац А эйч1 эн1 томууны эсрэг вакциныг бөөнөөр нь үйлдвэрлэж эхэллээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 6-р сарын 11-нд сүүлийн 40 жилийн дотор анх удаагаа энэ томууны эрчимтэй тархаж байгаа цар хүрээг харгалзан хамгийн дээд 6-р түвшинг тогтоолоо.ДЭБ-ийн сүүлчийн мэдээгээр дэлхийн 108 оронд 55 мянган хүн халдвар аваад байна. Үүнээс 230 хүн нас баржээ.Оросд одоогоор энэ томууны 3-н тохиолдол бүртгэгдээд байна.Оросд намар гриппийн халдвар газар авах үед А эйч1 эн1 томуу илрэх байх гэж шинжээчид болгоомжилж байна.