Өмнөд Курилийн арлуудыг Японы газар нутгийн салашгүй хэсэг гэсэн статус олгох хууль баталсан японы парламентад Оросын Улсын Дум хатуу хариулт өглөө. Хэрвээ асуудалд ийм байдлаар хандах юм бол Курилийн талаархи яриа хэлэлцээ утга учиргүй болно.Японы парламент энхийн гэрээнд буцаяа гэж бодож байвал «Хойт нутаг» гэгчийн талаар түрүүнд гаргасан хуулиа хучингүй болгох хэрэгтэй гэж Оросын парламентчид үзэж байна.Дэлхийн 2-р дайны дараа Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи 4 арал ЗХУ-ын мэдэлд шилжсэн билээ.Япон улс энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгуй гээд одоо болтол Орос улстай энхийн гэрээнд гарын үсэг зурахгүй байгаа юм.