Назараньд амь насанд нь халдах үед хүнд шархадаад Москвад эмчлүүлэж байгаа Ингушетийн ерөнхийлөгч Юнус-Бек-Евкуровын биеийн байдал маш хүнд байна. Оросын Эрүүл мэнд нийгмийн хөгжлийн яамны төлөөлөгч, өвчтний алдагдсан цусы нь сэлбэж, цусны даралты нь хэвийн болголоо, гэж мэдээллээ. Даваа гаригт ерөнхийлөгчийн машины цуваа явж байсан замд минжуулсэн машин түүний машиныг мөргөх үед тэрээр хүнд шархадсан билээ.Ингушетийн төр засаг болон ард түмэн энэ бол алан хядах ажиллагаа байсан гэдэгт эргэлзэхгүй байна.Хэрвээ алан хядах ажиллагааг зохион байгуулагчидтай холбоотой мэдээлэл өгвөл 5 сая рублиэр шагнана гэж зарлалаа.Оросын Аюулгуй байдлын алба Евкуровын амь насанд халдах үйлдлийг хэд хэдэн удаа зайлуулсан бөгөөд гэмт этгээдүүдийг заавал олно гэж амаллаа.