ШХАБ бус нутгийн аюулгүй байдлыг хангах уйл ажиллагаа явуулж байгаа цорын ганц байгууллага гэж НАТО-гын ерөнхий нарийн бичгийн дарга Яап де Хооп Схеффер Казахстаны нийслэлд мэдэгдлээ.
Анх удаа Зөвлөлтөөс хойшхи орон зайд Астана хотноо пүрэв гаригт болж байгаа евро атлантын зөвлөлийн аюулгуй байдлын анхны форумд НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга оролцож байгаа юм гэж манай тоймч Альберт Папоян бичиж байна. Форумын ажиллагаанд дэлхийн 50 орны нэр хүндтэй төлөөлөгчид, олон улсын байгууллагууд оролцлоо. ШХАБ-ын талаар НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн талаар өгсөн дүгнэлт үнэхээр бодитой юм гэж би үзэж байна. Төв азийн Казахстан, Киргиз, Таджик, Узбекстан зэрэг 4-н орон, ОХУ, Хятад улсууд нэгдсэн бус нутгийн олон талын үйл ажиллагаатай, эвслийн бус энэ байгууллагыг, НАТО-гийн эсрэг чиглэсэн байгууллага гэж үзэж байлаа. НАТО-гийн е.н.б-ийн даргын ШХАБ-н талаар өгсөн унэлгээ нь залуу боловч, олон улсд нэр хүндтэй болсон тус байгууллагын талаар барууны орнууд байр сууриа өөрчөлснийг харуулж байна. Энэ талаар ОХУ-ын ГХЯ-ны АСЕАН болон бүх азийн асуудал судлах төвийн захирал Хакимов энгэж хэлсэн юм: «Орчин үеийн ертөнцөд ШХАБ-ийн үүрэг роль өндөр болж байна. Дэлхий дахинд ШХАБ-н ороцогчид болон Орос, Хятад улсуудын дуу хоолойгоор тус байгууллагыг дэлхий дахинд хүлээж авч байна. Бус нутгийн орнуудын оролцох сонирхол өсөхийн хэрээр ШХАБ-ийн үүрэг роль дээшлэж байна» гэж ээ.
ШХАБ 6-рсарын 15-нд найман жил болж байна. Энэ богино хугацаанд ШХАБ, НҮБ-н ажиглагчийн стастустай болж, ЕХ, Лалын бага хурлын байгууллага, АСЕАН, ТУХН-ийн улсуудтай ажил хэрэгч холбоо тогтоолоо. «ШХАБ-Афганнистан» хэсэгт үйл ажиллагаагаа сайн явуулж байна. Москвад ШХАБ-ийн ивээл дор Афганистаны асуудлыг зохицуулах асуудлаар олон улсын бага хурал хуралдуулсан бөгөөд НҮБ-ийн е.н.б-ийн дарга Пан Ги Мун болон олон орны өндөр хэмжээний диполматууд, шинжээчид орлцсон билээ. Монгол, Энэтхэг, Иран, Пакистан зэрэг бус нутгийн орнууд ажиглагчийн статустай, Белорусс, Шри-Ланка улсууд түншлэлийн хэмжээнд оролцож байна. ШХАБ-тай хамтарч ажиллахыг олон орон, олон улсын байгууллагууд сонирхож байна. ШХАБ эвслийн бус, нээлттэй байгууллагын хувьд Хойт Атлантын байгууллагатай хамтран ажиллах боломжтой. Янз бүрийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, мансууруулах бодис, зэвсгийн хууль бус наймааг зогсоох, шашны хэт даврах үзэл, салан тусгаарлах үзэл, олон улсын терроризмтой тэмцэх зэрэг асуудлууыг шийдвэрлэх зэрэг зорилттой ШХАБ-ийг НАТО хүндэтгэж үзэх ёстой. Аль нэг бус нутагт болж байгаа үйл явдалд хоёр нүүр гаргахгүй байх НҮБ-ийн дүрэмийг НАТО баримтлах ёстой. Та бүхэн манай тоймч Альберт Папояны тайлбарыг сонслоо.