Багдадад болсон алан хядах ажиллагаанд 70 хун нас барж, 130 хун шархадлаа гэж Иракын цагдаагийнхан мэдэгдлээ. Нийслэлийн шиитуудийн томоохон дүүрэг дэх олон хүнтэй зах дээр хүнсний ногоо ачсан тэргэнд нуусан бөмбөг дэлбэрсэн байна. Иракын хотуудаас АНУ цэргээ бүр мөсөн гарах өдрөөс 6 хоногийн емне болсон энэ дэлбэрэлт энэ жилийн хамгийн хүчтэй нь байлаа. Америкийн цэргийнхэн төлөвлөгөөгөө өөрчлөхгуй гэж мэдэгдлээ.