Нигерийн эрчим хүчний салбарт Орос улс 1тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ. Тус орны ерөнхийлөгч Умар Муса Яр-Адуатай хэлэлцээр хийснийхээ дараа Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ, нефть хийн орд газрыг эзэмших, хийн хоолой тавих, магадгуй АЦС барих асуудал ч яригдсан юм гэлээ. Нефть үйлдвэрлэгч дэлхийн том орнуудын хувьд хоёр орны хоорондын үр бүтээлтэй яриа хэлэлцээг гүнзгийрүүлэх хэрэгтэй байна гэж хоёр улсын ерөнхийлөгчид албан ёсны мэдээндээ өгүүлсэн байна. Сансарын уудам, атомын энергийг энх тайваны зорилгоор ашиглах хамтын ажиллагааны гэрээнд хоёр ерөнхийлөгчийг байлцуулан сайд нар гарын үсэг зурлаа. Африкын орнуудаар хийж байгаа ажлын айлчлалынхаа хүрээнд Дмитрий Медведев өнөөдөр Намибии улсад хүрэлцэн ирлээ. Хэлэлцээний явцад худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, тэр дундаа уул уурхайн аж үйлдвэр,түлш эрчим хүчний салбаруудын ирээдүйтэй төслийг хэрэгжүүлэх асуудалд онцгой анхаарна.