Москвагийн олон улсын кино наадмын гол уралдаанд японы кинонуудыг үзүүлэж эхэллээ. Дэлхийд алдартай Кабуки театрын тухай найруулагч Тосио Готогийн «Гоо үзэсгэлэн» киног өнөөдер үзүүлнэ. Наран ургах зүгийн кино найруулагчид тус наадмын байнгын оролцогчид бөгөөд нэг бус удаа тэргүүн шагнал хүртэж байсан юм. Найруулагч Кането Синдо 1961 онд «Нүцгэн арал» киногоороо Гран-при хүртсэн бөгөөд дараа нь «Амьдралын эгээрэл хүсэл». «Өнөөдрөөр амьдарч маргааш үхье!» зэрэг кинонууд дээд шагналаар энгэрээ мялааж байлаа. Антон Чеховын туужаар сэдэвлэн зохиосон, найруулагч Карен Шахназаровын «6-р тасаг» киног шүүхчидэд толилуулах болно. Киноны үйл явдал манай үед болж байна.