Атлантын тэнгист 6-р сарын 1-нд сүйрсэн францийн нисэх онгоцны хар хайрцгийг хайхад оросын гүний усны «Мир» аппаратыг ашиглуулахад орос улс бэлэн байна.Онгоцонд 228 хүн байсан бөгөөд бүгд амь үрэгдсэн юм. Сүйрлийн шалтгааныг тодорхойлоход туслах хар хайрцгийг олох ажлыг францийн бага оврын усанд шумбагч онгоц «Наутил» гүний усны аппаратын тусламжтайгаар гүйцэтгэж байна.Хэрвээ энэ аппарат хар хайрцгийг олж чадахгуй бол одоо сибирийн Байгал нуурт ажиллаж байгаа «Мир» аппаратыг богино хугацаанд тийш нь аваачна гэж Оросын ШУ-ны академийн ажилтан Геннадий Никитин манай радиод мэдэгдлээ.