Исламын хувьсгалын харуулын корпусын толгойлогч асан ерөнхийлөгчид нэр дэшигчдийн нэг Мохсейн Резаи санал тоолоход луйвар гарсан гэж өгсөн байсан өргөдлөө буцааж авлаа. Ираны Хяналтын зөвлөлд илгээсэн захидалдаа тэр улс орны улс төрийн амьдралд сонгуулиас чухал асуудлууд олон байна гэж бичжээ.6-р сарые 12-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад 62 хувийн санал авч ялсан билээ.Тууний гол өрсөлдөгч Мирхоссейн Мусави сонгуулийн дүнг будлиантуулсан гэж төр засгийг буруутгасан юм.Үүний улмаас Тегераны гудамжинд сөрөг хучнийхэн болон хууль сахиулах байгууллагынханы хооронд мөргөлдөөн гарсан билээ.