«Оросын төмөр зам » нээлттэй хувьцат нийгэмлэг монголын «УБТЗ» суудлын вагон депод «Эрүүл мэнд» хосгүй эмнэлгийн галт тэргээр оролцуулан хөдлөх бүрэлдэхүүнийхээ үзэсгэлэнг Улаанабаатар төмөр замын 60 жилийн ойг тэмдэглэсэн өдрүүдэд гарав. Ангаах ухааны салбарт ОХУ-ын засгийн газрын төрийн шагнал хүртсэн эмч Владимир Елисеенко энэ нэг ёсны эмнэлэгийн төвийг удирдаж байна. Тэрээр эмнэлэгийн салбарт 40 гаруй жил ажиллаж байна. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович «Эрүүл мэнд» галт тэрэгний ерөнхий эмчтэй Улаанбаатар галт тэрэгний буудал дээр ярилцлага авсан юм.

Владимир Елисеенко ярихдаа: «Биднийг Улаанбаатар төмөр замын 60 жилийн ойн баяр ёслолд оролцохыг уриж, галт тэргээ энд үзүүлж таниулах боломж огсон Орсын төмөр замын «ОТЗ» компанийн удирдлага болон монголын анд нөхөддөө талархал илэрхийлье. Энэ нь Орос даяр 1993 оноос хойш явж байгаа Баруун Сибирийн төмөр замын Новосибирскийн салбарын зөвлөмж өгч онош тавих хосгүй төв юм. Галт тэрэг 9 вагонтой. Зургаан вагоныг эмнэлгийн тасаг болгож, онош тавих болон хэт авианы үзлэг хийх. Рентген угсаараа гэрэл зурах орчин цагийн тононг төхөөрөмжөөр тоноглосон. Бусад вагонд эмнэлгийн боловсон хүчин амарна. Мөн аж ахуйн зоригоор тэдгээрийг хэрэглэнэ.
Ямар мэргэжлийн эмч нар «Эруул мэнд» галт тэрэгт өвчтөнүүдийг хүлээж авсан бэ? Монголд өвчтөнийг хүлээж авсан уу? асуултанд
«Манайд зүрх судас, мэдрэл, дотор, нүдний болон хүүхэд, эмэгтэйчуудийн ба хэт авиа оношгооны эмч гээд 16 эмч, 5 сувилагч ажиллаж байна. Галт тэрэг явж эхэлснээс хойш бид оросын 162 мянган гаруй иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Казахстанд 2007 онд очиж, 18 өдрийн турш өвчтөнүүдийг хүлээж авсан. Монгол улсын тухайд гэвэл тус орны нийслэл руу явахдаа дөнгөж хоёр удаа зогссон юм. Сухбаатар хотноо бид 54 хун гол толов УБТЗ-ын ажилтнууд ба тэдний гэр бүлийн гишүүдийг хүлээн авч, эмчилгээний зөвлөмж өглөө. Монгол улсын удирдагчид түүний дотор ерөнхий сайд ноён С. Баяр манай онош тавих товиг их сонирхож, Монгол улсад ирж хүн амд үзлэг хийх санал тавьсан юм. Ёс төдий бүх асуудлыг шийдвэрлэсний дара бид дүртай очиж үзлэг хийн гэж ярила».
<сонсох>