Олон улсын хамтын нийгэмлэг хэт даврах үзлийн эсрэг тэмцэлд нэгдэн нягтарч байна. Оросын Эрхүү хот хэт даврах үзлийн эсрэг тэмцэх олон улсын тусгай алба, аюулгүй байдлын алба, хууль сахиулах байгууллагуудын зөвөлөлгөөний төв боллоо.
Ийм зөвлөлгөөн 8 дахь удаагаа болж байна. Энэ удаа 57 орны 83 тусгай алба, хууль сахиулах байгууллагуудын төлөөлөгчид оролцож байна. Терроризмтой тэмцэж байгаа арга барилын үр ашигтай байдал, аюулгүй байдлыг хангах зэрэг асуудал хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд орсон байна. Одоогийн нөхцөлд хүн төрлөхтөнд тулгараад байгаа хамгийн ноцтой асуудал бол терроризм юм гэж Оросын холбооны аюулгүй байдлын албаны захирал Александр Бортников онцлон тэмдэглэлээ. Терроризм нь үндэстэн хоорондын болон шашин хоорондын зөрчил, хууль ёсны төр засгийг түлхэн унагаах, улс орны бүрэн бүтэн байдал зэрэг заналхийлэж байгаа билээ, терроризм үндэсний хил хязгаараас халиад улам бүр даяарчлалын шинжтэй болж байна. Түүний янз бүрийн илрэлтэй олон улс орон тулгараад байна. Терроризм нь Оросын хойт Кавказ, АНУ-д 2001 оны 9-р сарын 11-нд болсон алан хядах ажиллагаа, Афганистан, Пакистан, ойрхи Дорнод болон бусад улсуудад илүү идэвхитэй илэрлээ. Амьдрал дээр харж байхад алан хядагчдаас ямарч орон өөрийгөө хамгаалж чадахгүй байна. Ийм учраас л Эрхүүд болж байгаа зөвлөлгөөнд оролцогчидод явуулсан илгээлтэндээ ОХУ-н ерөнхийлөгч Дмитрий Медведев хэт даврагсадтай хийх тэмцлийг илүү орчин үеийн арга барилд шилжүүлж, мэдээллийг өргөн солилцож ажиллах хэрэгтэй гэжээ. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлд олон улсын хамтын нийгэмлэг зохих амжилтанд хүрээд байна. Хамтын ажиллагааын хүчинд санхүүгийн болон зэвсэг техникийн нийлүүлэх сувгуудыг хааж чадлаа. Олон улсын үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахад зориулсан террроризмын эсрэг сургуулилтуудыг амжилттай зохион байгууллаа. Бээжинд 2008 онд болсон Олимпын 29-р наадмын үеээр энэ схемийг амжилттай хэрэгжүүлсэн. Одоогийн хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд мэдээллийг хурдан шуурхай солилцох, террорын эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг асуудлууд голлох байр эзлэж байна. Цэрэг улс төрийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч Анатолий Цыганка ярихдаа: «Тусгай албад, хууль сахиулах байгууллагууд мэдээлэл хурдан шуурхай солилцох явдал тэргүүн зэргийн зорилт болоод байна. Алан хядах ажиллагааг урьдчилан мэдэж сэрэмжлэн зайлуулах нь хамгийн үр ашигтай арга гэдэг нь хэнд ч нууц бишээ. Зөвхөн цаг үеээ олсон мэдээллээс л террорийн эсрэг ажиллагааны амжилт шууд шалтгаална» гэж тэр хэллээ. Олон улсын хамтын нийгэмлэг хэт даврах үзлийн эсрэг тэмцэлд шинэ түвшинд гарсан гэж одоо хэлж болно.