Оросын ерөнхийлегч Дмитрий Медведев орон бүхний тусгай албадыг терроризмтой хийх тэмцэлдээ хамтын ажиллагаагаа нягтруулахыг уриаллаа. Сибирийн Эрхүү хотод цугларсан олон улсын хүчний байгууллагуудын удирдагчидад явуулсан илгээлтдээ төрын тэргүүн даяарчлалын мэдээлэлийн хүрээнд дэх террористуудын үйл ажиллагааг таслан зогсоох орчин цагын арга барилын талаархи хуримтлуулсан туршлагаа солилцохын чухлыг онцлон тэмдэглэлээ. Орчин цагын терроризм үндэснпй хил хязгаараас хальж дэлхийн хамтын нийгэмлэгийг өдөөн хатгаж байна гэж Оросын Холбооны аюулгуй байдлын албаны захирал Александр Бортников мэдэгдлээ. Даяарчлагдсан энэ аюулын эсрэг олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, бүр НУБ-н ивээл дор үйл ажиллагаа явуулах шаардлагатай гэж хэллээ.Энэ зөвлөлгөөнд дэлхийн 57 орны хүчний байгууллагын болно тусгай албадын төлөөлөгчид оролцож байна.