Спорт биеийн тамирыг хөгжүүлөхөд ОХУ-ын засгийн газар 300 тэрбум рубль гаргаж өгнө. Спортын нэр хүндийг дээшлүүлхийн тулд оросын сургуулиудад биеийн тамирын хичээлийн тоог олшируулна. 2015 оныг хүртэл орон даяар 4000 спортын байгууламж барихаар төлөвлөж байна. Спорт, аялал жуулчлал, залуучуудын бодлогын яамны сайд Виталий Мутко шинэ стратегийн талаар ярихын зэрэгцээ ирээдуйн тамирчдыг бэлтгэх шинэ тусгай байгууллага байгуулах шаардлагатай гэж онцлон тэмдэглэлээ. Манай ороныг олон улсын уралдаан тэмцээнд төлөөлж олимпын 45 төрлөөр өрсөлдөж чадахуйц 3500 тамирчид дутагдалтай байна гэж тэр нэмэж хэллээ. Муткогийн хэлснээр түүний байгууллагад 2020 оныг хүртэл 300 тэрбум рублийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна.