НАСА-гийн сарны 2 хиймэл дагуул хэдхэн цагын дараа саранд хүрэх гэж байна. Энэ аппаратууд саран дээр оросын хөдөлгүүртэй пуужинг хүргэнэ. Сарны аппарат хөөргөсөн явдал бол АНУ-ын сарны шинэ хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа НАСА-гийн өргөн хүрээтэй алхамуудын нэг юм. Эрдэмтэд энэ хиймэл дагуулын тусламжтайгаар саран дээрхи ашигт малтмалын нөөцийг судлах, гаригын гадаргуугийн радио идвэхжлийн картыг зохиох бас хэд хэдэн шинэ технологыг шалгах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Хиймэл дагуулын тусламжтайгаар Сарны радиацийн бүрхүүл хүний биед хэрхэн нөлөөлж байгааг тогтооно. Аппаратууд 4-н сарын дараа сарны нөгөө талын муу судлагдсан туйлын галт уулын тогоонд очиж бууна. Сар гаригын харанхуй талын эрдсийн талаар мэдээлэл цуглуулж, ус байгаа эсэхийг тогтоох нь тус аппаратуудын нэг зорилго билээ.