Ерөнхийлөгч Дмитрий Медведев Африк тивийн 4 орноор хийх ажлын айлчлалаа эхлэж байна. Өнөөдөр Египетийн нийслэл Кайр хотноо Дмитрий Медведев тус улсын ерөнхилөгч Хосни Мубарактай хэлэлцээр хийж стратегий түншлэлийн гэрээнд гарын үсэг зурна. Лхагва гаригт Нигерии улсад Оросын төрийн тэргүүний хийх анхны айчлал эхлэнэ. Медведев тус улсын ерөнхийлөгч Умар Муса Ярадуа уулзаж нигерийн байгалын хий олборлох боловсоруулахад оросын хөрөнгө оруулалтыг татан оролцуулах талаар хэлэлцэнэ. Пүрэв гаригийн шөнө Оросын ерөнхийлөгч мөн 2 улсын түүхэнд анхных болох ажлын айлчлалаа Намибии улсад эхлэнэ. Намибийн үндэсний нефтийн компанитай хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах хэлэлцээрт гарын үсэг зурах болно. Баасан гаригт Медведев Анголын ерөнхилөгч Жозе Эдуардо Душ Сантуштай уулзана. Хоёр улсын төрийн тэргүүнүүд нефть олборлох салбарын хамтын ажиллагаа. «Ангосат» холбооны хиймэл дагуулын систем бүтээх гэрээ, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааний дунд хугацааны гэрээнд тус тус гарын үсэг зурах болно