60 жилийн ойг нь монголын нийслэлд энэ сарын эхээр ёс төртэй өргөн тэмдэглэсэн «Улаанбаатар төмөр» зам Орос, Монголын хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байна. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович Оросын төмөр зам, Улаанбаатар төмөр зам хоёр компанийн хамтын ажиллагааны хэтийн төлөвийн тухай ярихийг ОХУ-ын тээврийн сайд, засгийн газар хоорондын орос-монголын комиссын оросын хэсгийн дарга Игорь Левитинээс хүсэв. Тэрээр Монголын төмөр замын 60 жилийн ойн баяр ёслолд оролцох үеэрээ манай сурвалжлагчид ярилцлага өгөв.
Эдүүгээ бид дэлхийн санхүүгийн хямрал гарсан ч монголын түншүүдтэй ажлаа идэвхжүүлж, «Улаанбаатар төмөр зам» хамтрасан үйлдвэрийн, юуны түрүүнд дамжин өнгөрөх чадвахийг сайжруулахын тулд хэтийн төлөвийг бодож ажиллагаагаа зохицуулж байна. Саяхан «УБТЗ» хувьцаат нийгэмлэгийн улсын багц хувьцааг «ОТЗ» компанийн итгэмжлэгдсэн удирдлагад шилжүүлснийг дурьдмаар байна. ОХУ-ын засгийн газрын тэргүүн Владимир Путины Монгол Улсад 5-р сард хийсэн айлчлалын явцад Монгол Улсын нутаг дэвсгэрт төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх хамтрасан үйлдэврийг зохион байгуулах бичгүүдэд гарын үсэг зурсан юм. Хамтрасан үйлдвэрийг байгуулах нь «УБТЗ» -ыг хоёр орноос хамтран хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх эхний үе боллоо. Урьдчилсан үнэлгээнээс харахад УБТЗ-ыг шинэчлэхэд 2025 он хүртэл 90 тэрбум гаруй рубль шаардагдана. Зам тавих хөрөнгө үүнд оросонгүй. Төслийн хүрээнд өнөөгийн төмөр замын сүлжээг шинэчлэж, нэвтрүүлэх чадвахийг нэмэгдүүлж, хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэж, нүүрсний Таван Толгой, зэс алтны Оюу Толгой зэрэг хэтийн төлөвтэй ашигт малтмалын орд газрууд руу шинэ төмөр зам тавих юм. Харин «Дэд бүтцийн хөгжил» гэж нэрлэсэн хамтрасан шинэ үйлдвэр эдгээр орд газруудыг эзэмшихэд шууд оролцохгүй бөгөөд оросын уул уурхайн компаниудад ямар нэг хөнгөлөлт үзүүлэхгүй. Оросын компаниуд япон, хятад, америкийн ба бусад орны өрсөлдөгчидтэй адилхан тэндэрт оролцоно. УБТЗ-ыг, 60 жилийн ойн баяр ёслол эхлэсэн өдрөөс шинэчилж эхэллээ. Орос, монголын мэргэжилтнууд УБТЗ-ын Мандал-Өртөөний 108 км урт замын хэсгийн их засварыг хийж эхлэв. Бид мөн ажлыг энэ оныг дуустал хийж амжих бодолтой байна. «ОТЗ» компаниэс УБТЗ-д энэ зорилгоор олгох 1,1 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр замын дээд хэсэг тавихад материал нийлүүлэх ажиллагааг санхүүжүүлнэ. «ОТЗ» ба «УБТЗ» компаниудын тэргүүнүүд зохих гэрээнд 6-р сарын 6-нд гарын үсэг зурав. Миний бодоход монголын түншүүдтэй хамтран ажиллах хэтийн төлөв өргөн хүрээтэй байна гэж Игорь Левитиний хэллээ.

<сонсох>