ОХУ-н ерөнхийлөгч Дмитрий Медведев Африкийн орнуудаар хийх анхны айлчиллаа өнөөдөр эхлэж байна. Энэ удаагийн айлчлал маш шахуу байх бөгөөд оросын ерөнхийлөгч 4-н өдрийн дотор Египет, Нигерии, Намибии, Ангол зэрэг африк тивийн дөрвөн орноор очих ёстой. Дэлхийн энэ өргөн удам бүс нутагт оросын бизнесын сонирхолыг өргөжүүлэх нь түүний айлчлалын гол зорилго юм.
Египетэд хийх айлчлалд онцгой ач холбогдол өгч байна яагаад гэвэл Дмитрий Медведев ерөнхийлөгч болсноосоо хойш арабын ертөнцөд анх удаа хөл тавьж байна. Ойрхи Дорнодын асуудлаар орос болон бүх сонирхсон талуудыг оролцохыг шаардаж байгаа цаг үед энэ айлчлал болж байгаагаараа онцлог юм. Яриа хэлэлцээ зөвхөн Ойрхи дорнодын асуудлаар хязгаарлагдахгүй. Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн Египетэд хийж байгаа айлчлалын хүрээнд багц баримт бичигт, хамгийн гол нь стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурах явдал юм. Дорно дахины судлаач, түүхч Владимир Беляков манай ралио компанид энэ талаар жич ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ
Дэлхий дахинд энх тайван тогтоох асуудлаар ОХУ, Египет 2 улсын санал 95 –иар нийцэж байгаа болохоор энэ бол бодит алхам гэж би зүй ёсоор үзэж байна. Саяхан болсон Бразил, Орос, Энэтхэг, Хятад улсуудыг нэгтгэсэн БРИК бүлгийн зөвөлгөөн болон Орос улсын гадаад бодлогын эх бичгүүдтэй энэ айлчлалыг нягт зузаан холбож үзэх хэрэгтэй. Египетийн эдийн засаг нь Бразилийнх шиг хүчтэй биш ч улс төрийн хувьд эдгээр орнуудын эгнээнд зайлашгүй орно. Египет улс нь Ойрхи Дорнодод энх тайван тогтоох асуудалд голлох үүрэг гүйцэтгэж байгаа бүс нутгийн том гүрний нэг билээ. Ойрхи Дорнодын асуудлыг зохицуулах асуудлаар хийдэг зөвөлгөөнууд яг л Египедэд болдог юм. Сүүлийн жилүүдэд манай 2 орны худалдаа эдийн засгийн харилцаа тэр тусмаа жуулчлалын хүрээнд маш их өргөжлөө. Хоёр орны хамтын ажиллагаанд асар их ирээдүй байна. Соёлын салбарт ч урагшаа ахиж байна гэж тэр хэллээ.
Дмитрий Медведев Кайрт хийх айлчлалынхаа хүрээнд Арабын улсуудын Лигийн төв байранд очиж тус Лигийн ерөнхий нарын бичгийн даргатай уулзаж, Лигийн зөвлөлийн чуулган дээр үг хэлнэ. Дмитрий Медведевийн хэлэх үг нь улс төр гүн ухааны агуулгатай байна гэж ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько мэдээллээ. Ерөнхийлөгч зөвхөн ойрхи дорнодын зохицуулалтын талаар яриад зогсохгүй арабын бух л ертөнцтэй тэр дундаа ойрхи дорнодтой улс төр эдийн засгийн бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хөндөх болно.