Эмх замбараагүй байдлыг зогсоохгүй бол Шинэтгэх хөдөлгөөний удирдагч Мусавиг баривчлаж магадгүй. Тегеранд өргөн жагсаал цуглааныг зохион байгуулсан ардчилсан хөдөлгөөний удирдагчийг баривчлах бүрэн үндэс байна гэж Ираны парламент үзэж байна. Иранд болсон ерөнхийлөгчийн сонгуульд өөрийгөө ялагдаагүй гэж үзэж байгаа Мусави жагсаал цуглаан хийх замаар сонгуулийн хуудсыг дахин тоолохыг засгийн газраас шаардаж байгаа билээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эргэн харах хэрэгтэй гэсэн сөрөг хүчний шаардлагыг Ираны хяналтын дээд зөвлөл хүлээж аваагүй билээ. Сонгуульд ялагдсан нэр дэвшигчдээс гаргасан гомдлыг авч үзэх бөгөөд Зөвлөлийн хариу 6-р сарын 25-наас орйтолгүй толорхой болно. Одоо эмх замбараагүй байдлаас болж хүний амь эрсдэсээр байна. Янз бүрийн эх сурвалжаас үзвэл эмх замьараагүй байдлаас болж 13-20-н хүн амь үрэгдэж. 100 гаруй нь шархдаж, 450-н нь баривчлагдсан байна. НҮБ-н ерөнхий нарын бичгийн дарга Пан Ги Мун Ираны улс төрийн хүчнийхнийг хүчирхийллийн ажиллагаагаа зогсоохыг уриаллаа