Амь насанд нь халдах үед хүнд шархадсан Ингушетийн ерөнхийлөгч Юнус-Бек Евкуровын хэвтэн эмчлүүлж байгаа москвагийн нэгэн эмнэлэгт ОХУ-н ерөнхийлөгч Дмитрий Медведев түүнийг эргэж очлоо. Ингушетийн ерөнхийлөгч гавалын яс, цээж, элгэндээ хүнд гэмтэл авчээ. Евкуров ухаангүй байгаа бөгөөд хиймэл амьсгалын аппаратад залгасан байна. Эмч нарийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд алдагдсан цусы нь нөхсөн бөгөөд цусны даралт нь хэвийн болжээ. Евкуров Ингушетийн байдлыг сайжруулж, олон бодит ажил эхлэж байсан гэж Дмитрий Медведев хэлжээ. Евкуровын өргөө байрладаг Магас хот руу ерөнхийлөгчйн машины цуваа явж байсан замд даваа гаригын өглөө дэлбэрэгч бодисоор дуургэсэн машин дэлбэлж түүний амь насанд халдсан юм