Японы нийслэлийн хамгийн үнэтэй худалдаа зугаа цэнгээний гудамж Гиндзе долоо хоногын турш оросын дүүрэг болж хувирна. Наадмын хүрээнд Москвагийн хүүхдийн хүүхэлдэйн театр, Осиповын нэрэмжит ардын зэмсэгийн үндэсний оркестртой болон «Русская ярмарка» хамтлагтай хамтарч концертууд тоглоно. Мөн ардын урлагын болон фото зургын үзэсгэлэн, оросын хүүхэлдэйн киноны үзүүлэлт, Москвагийн их циркийн жүжигчдийн тоглолтыг япончууд узэж сонирхох болно. Наадмын хөтөлбөрийг янз бүрийн сонирхолтой хүмүүсийг татах зорилгоор өвөрмөц хийжээ. Японы янз бүрийн хотуудад болдог оросын соёлын өдрүүдийг жил бүр 1 сая хүн үздэг байна.