Москвагийн нисэх онгоцны буудалд шинэ томууны шинж тэмдэгтэй зорчигч илэрлээ. Өвчтөнг эмнэлэгт хэвтүүлсэн, А (Н1 N1) вирусын шинжилгээ хиилгэхээр анализыг лаборторид явуулсан гэж Оросын эрүүл ахуйн ерөнхий эмч Геннадий Онищенко мэдэгдлээ. Хэрвээ онош тогтоогдвол энэ нь оросод шинэ томуугаар халдварласан 4 дэх тохиолдол болно. Түрүүчийн гурван хүн нь өөр орноос халдвар авч ирсэн бөгөөд бүгдээрээ эрүүл болсон билээ. Баасан гаригт хэвлэгдсэн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр нийтдээ 44 мянган хүн өвчөлсөнөөс 180 нь нас баржээ.