Орос улсад эмгэнэн гашуудаж эргэн дурсах өдөр болж байна. Одоогоос 68 жилийн тэртээ 6-р сарын 22-ны өглөөний 4-н цагт фашистын Герман ЗХУ–д дайн зарлалгүйгээр халдан довтолсон билээ.Дэлхийн 2-р дайн манай орны 27 сая хүний амь насыг бүрлгэсэн юм. 6-р сарын 22-ны шөнө Орос, Украйн, Белорус улсуудад «Дурсгалын зүл» бүх ард түмний ажиллагаа боллоо. Москвад эх оронч залуучуудын хөдөлгөөөний идвэхтнүүд эмгэнэл гашуудлын тэмдэг болгож Кремлийн ханан дах нэр нь үл мэдэгдэх цэргийн булшинд цэцг өргөж мөнхийн галын дэргэд зүл өргөлөө. Өөрийнхөө байрны цонхны тавцан дээр зүл асааж тавьсан хэн бүхэн энэ ажиллагааны орлцогч боллоо. Александровын цэцэрлэгийн Кремлийн хананд, Волгоградын Мамаевын толгойд хүмүүс өглөө 4-н цагт ирж дайнаас эргэж ирээгүй дайчдынхаа дурсгалыг нэг минут номхон зогсож хүндэтгэлээ.