Орос Монголын хил дээр тэднийг тус бүгд найрамдах улсын засгийн газрын төлөөлөгчид талх давстайгаа угтаж авлаа. Федор Конюховын багынхан 2 долоо хоногын турш БН Алтай улсын нутгаар аялах бөгөөд дараа нь бас 2 долоо хоног алтайн хязгаараар явна. Энэ үеээр нутгийн иргэд болон сурвалжлагчидтай хэд хэдэн уулзалт хийхээр төлөевлөеж байна. Экспедицийн гишүүд 7-р сарын 1-нд Алтайд болох Халимагийн өдрүүдэд оролцоно. Нэг нутгаас нөгөөд шилжихэд маш хүндрэлтэй байлаа. Жишээ нь Монголын нутагт экспедицийнхэн маш ширүүн шороон шуургатай таарсан бөгөөд тэдний майханг хийсгэх дөхсөн байна. Федор Конюховыг Монголын нутгаар аялаж байхад түүний хуучин анд агаарын бөмбөлөгөөөр аялагч Валентин Ефремов эргэж очсон байна.