ЗХУ-д гитлерийн цэргүүд халдан довтолсон 64 жилийн ойг Орос, Белорусь, Украйн улсуудад 6-р сарын 22-ны шөнө цонхныхоо тавцан дээр зүл асааж тэмдэглэнэ. Эх орны их дайнд амь үрэгдсэн зөвлөлтийн хүмүүст зориулсан «дурсгалын зүл» ажиллагаа Москва, Санкт- Петербург, Волгоград, Киев, Минск, Севастополь, Брест болон бусад хотуудад болно. Эх орны их дайнд ЗХУ 22 сая хүнээ алдсан билээ. «Дурсгалын зүл» ажилгааг жил бүр явуулна гэж зохион байгуулагчид нь үзэж байна.