Орос улс Мьянмагийн эсрэг улс төр эдийн засгийн дарамт үзүүлэхийн эсрэг байгаа бөгөөд сөрөг хүчний удирдагч Су Чжигийн эсрэг шүүх хурал алагчилалгүй болно гэдэгт найдаж байна. Мьянмагийн удирдагчдын бүх үндэстнийхээ эвлэрэл энх тайванд хүргэх гэсэн алхамуудыг орос улс анхааралтай ажиглаж байна гэж мэдэгдэлд өгүүлжээ. Энэ нааштай алхамуудын нэг нь 2010 онд болох бүх нийтийн парламентын сонгуул юм. Мьянмагийн дотоодын зөрчил нь дэлхийн болн бүс нутгийн энх тайван аюулгүй байдалд заналхийлээгүй тийм учраас НҮБ-ийн АЗ-ийг хуралдуулах шаардлагагүй гэж Орос улс үзэж байна. Сөрөг хүчний удирдагч Аун Сан Су Чжигийн эсрэг 5-р сараас эхэлсэн шүүх хурал алагчилалгүй шудрага хүмүүнлэг болж олон улсын санал бодлыг харгалзахгүй гэдэгт ОХУ-ын ГХЯ найдаж байна. Хүний эрхийн төлөө тэмцэгчийг гэрийн хорио зөрчсөн нэрийдлээр 5 жил хорихоор сүрдүүлэж байна.