Украины нутгаар хий дамжуулахад гарч болох бэрхшээлийн талаар Орос улс уламжилсныг Европын Холбоо анхааралдаа авлаа хэмээн Орос улс үзэж байна. Европын Холбоонд суугаа орос улсын төлөөлөгч Владимир Чижов Брюссельд болсон дээд хэмжээний уулзалтыг ийнхүү дүгнэв. Еврокомиссийн дарга Жозе-Мануэль Баррозу хуралдааны дараа Европын Холбоо “хийн хямарлаас” урьдчилан сэргийлэх багц арга хэмжээг хэлэлцэж, ойрын долоо хоногт хий нийлүүлэхэд саад гарах эрсдлийг сануулсан юм. Украин хийн бэрхшээлтэй асуудлыг шийдэхэд Европын Холбооноос 4 тэрбум 200 сая долларын зээл хүссэн ч, дээд хэмжээний уулзалтад оролцогчид энэ мөнгийг өгөөгүй байна. Европын Холбоо үүнд оролцовол Москва Киевт туслахад бэлэн байна.