Оросын эдийн засгийн инновацийн хөгжил таван чиглэлтэй байна. Орос улсын ерөнхийлөгч технологийн хөгжил, шинэчлэлийн комиссийн эхний хуралд эдгээрийг тодорхойллоо. Д.Медведев компьютерийн “Касперскийн лаборатори” байранд энэ хурлыг явууллаа. Лабораторийн ажлыг бөмбөгдөлт л зогсооно гэж удирдлага нь ярьж байна. Орос улсад судлаач, инженерийн, эрдэмтдийн мэргэжил хамгийн нэр хүндтэй байх ёстой. Улс орны оюуны боломжийг харгалзавал ийм боломж их байна гэдэгт Д.Медведев итгэлтэй байна. Оюуны чадвар, шинэ санаачилгын чадвар энэ бүхэн манай гол давуу тал юм. Бид энэ тухай хийхээсээ илүү их ярьж байна. Тиймээс үүнийг хамгийн нэр хүндтэй салбарт оруулах нь бидний зорилт юм. Хэдэн зууны турш түүхий эдээ хилийн чанадад нийлүүлээд, “боловсронгуй” бүтээгдэхүүнийг тэндээс худалдан авч байсан. Хилийн чанадад байгалийн баялгаа нийлүүлж, хилийн чанадаас бүгдийг худалдаж авахад хялбар байна. Бизнесийн салбарынхан улс орондоо хамгийн өрсөлдөх чадвартай үйлчилгээ бүрдүүлж, хамгийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүсэл зорийг төрүүлэхийг хичээх хэрэгтэй.
Комиссийн хуралдааны төгсгөлд эдийн засгийг шинэчлэх төслийн жагсаалтыг баталлаа. Ерөнхийлөгч эрчим хүч, цөмийн, сансрын, анагаах ухаан, мэдээлэл технологи таван чиглэлийг тодорхойллоо. Энэ төслийг хариуцах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 10 хоногт тодорхойлно. Төслийн ихэнх санхүүжилтыг улсын бус хувийн хэвшлийн хөрөнгөөр хангана. Цөмийн зэрэг тусгай салбарыг улсаас санхүүжүүлнэ. Ерөнхийлөгч эрүүл мэндийн салбарт онцгой анхаарал хандуулж, оношилгооны тоног төхөөрөмж, эм бэлдмэлийг боловсруулахад анхаарал хандуулах хэрэгтэй хэмээн тэмдэглэсэн юм. Орос улс импортын эм, эмнэлгийн техникээс хамааралтай байгааг хүлцэх ёсгүй гэж Д.Медведев хэллээ. Юуны түрүүнд нэн чухал эм бэлдмэл тухайлбал антибиотик, гормон, сэтгэцийн эм бэлдмэл, нейролептик, үндсэн вакцин үйлдвэрлэх хэрэгтэй. Энэ амь амьдралтай холбоотой асуудал хэмээн төрийн тэргүүн тэмдэглэллээ. Комиссийн хуралдаан “Каспирскийн лабораторид” болсоноос үзэхэд дээд удирдлага мэдээлэл технологид хэр анхаарал хандуулж байгаа нь ойлгомжтой. Вирусын эсрэг программын дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгч компанийн тэргүүн Евгений Касперскийд шинжлэх ухаан, технологийн салбарт Төрийн шагнал гардуулсныг дурдая. Тэрээр ерөнхийлөгчид лабораторийг танилцуулав. Тэрээр лабораторийн үйл ажиллагааг хангах системийг Д.Медведевт танилцуулж, компанийн ажлыг зөвхөн бөмбөгдөлт зогсооно хэмээн мэдэгдсэн юм. Оросын программистуудын боловсруулсан технологийг Орос улсад төдийгүй АНУ-ын ерөнхийлөгчийн захиргааны компьютерийн аюулгүй байдлыг хангаж байгааг тэр ерөнхийлөгчид тайлбарлав. Лицензгүй программ хангамжийн асуудлыг ерөнхийлөгч Д.Медведев Касперскийтэй хэлэлцлээ. Хэдэн жилийн өмнө засгийн газар хуурамч программ хангамж ашиглаж байсныг ерөнхийлөгч дурслаа. Сүүлийн жилүүдэд энэ салбарт байдал өөрчлөгдсөн гэдэгт төрийн тэргүүн, гол вирус судлаач санал нэг байна.