Оросын хоккейчин Алекасандр Овечкин Үндэсний хоккейн лигийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн үнэ цэнэтэй тоглогч болжээ. Энэ төрлийн спортын хамгийн нэр хүндтэй шагнал “Харт Трофи” шагнал гардуулах ёслол өчигдөр орой Лас Вегаст болов. Овечкин хоёр жил дараалан ийм шагнал хүртжээ. Энэ улиралд “Вашингтон Кэпиталс” клубт тоглож байгаа оросын хоккейчин 79 тоглолтод 56 шайб хаалганд оруулж хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарав.