Оросоос авсан хийн үнийг төлөхөд Украинд зээл олгох суудлыг Европын Хобооны удирдагчид өнөөдөр Брюссельд хэлэлцэж байна. Еврокомиссийн тэргүүн Жозе Мануэл Баррозу Москва, Киев дахь шинжээчдийн бүлгийн ажлын үр дүнг дээд хэмжээний уулзалтад оролцогчдод танилцуулна. Оросын хийн үнэ төлөхөд 4 тэрбум гаруй долларын зээл олгохыг Украин Европын Холбооноос хүссэн юм. Европын Холбооны хийн асуудал хариуцсан зохицуулах бүлгийн хуралдааны үеэр “Нафтогаз Украина” компанийн төлөөлөгч газар доорх агуулахад оросын хийг шахахад хөрөнгө мөнгө байхгүй хэмээн мэдэгдсэн билээ. Орос улс 2010 он хүртэл Украины нутгаар “хөх түлш” тээвэрлэх төлбөрөө Киевт өгсөн тул хий нөөцлөхөд зээл олгосонтой дүйцэх юм.