Холбооны Зөвлөлийн дарга Сергей Миронов 6-р сарын 18-нд Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оров. Холбооны Зөвлөлийн дарга Монгол Улсад нэг өдөр айлчлахдаа ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзав. Сергей Миронов ерөнхийлөгч Д.Медведевийн захидлыг Монгол Улсын удирдлагад гардуулав. Уулзалтын үеэр эдийн засаг, соёл, Орос, Монголын парламентын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэв. Хоёр орны харилцаа үр нөлөөтэй , эрчимтэй хөгжиж байгаад Монгол Улсын удирдлага, Холбооны Зөвлөлийн дарга сэтгэл хангалуун байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны тэргүүн зэргийн чиглэл нь ураны орд боловсруулах, уулын баяжуулах салбарыг хөгжүүлэх, төмөр зам барих, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, ашигт малтмалын нөөцийг тандах зэрэг юм. Сергей Миронов геофизикч мэргэжилтэй бөгөөд Монгол улсад олон жил ажиллажээ. Тэрээр сүүлийн жилүүдэд Орос улсын парламентын дээд танхимын даргаар нэг бус удаа Монголд очиж байсан юм. “Би Монголд ирэх дуртай. Би энэ улс, ард түмнийг их хайрладаг” гэж Сергей Миронов Монгол Улсын ерөнхийлөгчтэй уулзахдаа мэдэгдсэн юм. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев энэ оны 8-р сард Халх голын ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх үеэр Монгол Улсад очихоор төлөвлөж байгаа тухай Холбооны зөвлөлийн дарга Монгол Улсын удирдлагад мэдэгдэв. Орос, Монголын парламент хоорондын харилцааг бэхжүүлэхийг Холбооны Зөвлөлийн дарга уриаллаа. Монголын улсын шинэ ерөнхийлөгч тангараг өргөх үеэр Сергей Миронов хэлсэн үгэндээ Орос, Монголын найрамдал түүхэн үндэстэй болохыг тэмдэглэв. Монгол Улс Орос улсын тэргүүн зэргийн түншүүдийн нэг хэмээн Сергей Миронов хэлээд, манай ард түмэн монголын нөхөрсөг ард түмэнд нийгэм эдийн засаг нь тогтвортой хөгжин, цэцэглэхийг чин сэтгэлээсээ ерөөж байна.
Эх сурвалж “Режионс ру. Новости Федерации”