Ром хотын захад орших эртний Вилле Адрианы ордонд лхагва гаригийн орой болсон олон улсын урлагийн наадам Литвийн нэрд гарсан найруулагч Эймунтас Некрошюсын найруулсан Федор Достоевскийн “Дорд үзэгсэд” романаар тавьсан жүжгээр эхлэв. Оросын нэрд гарсан зохиолч энэ романаа 1868 онд Италийн Флоренц хотод дууссан юм. Некрошюс оросын сонгодог урлагийг италийн үзэгчдэд нэг бус удаа танилцуулж байна. Тэрээр Кальяри хөгжмийн театрт Николай Римский-Корсаковын дуурийг амжилттай тавьж, Лев Толстойн “Анна Каренина” романыг тайзнаа амьдруулж, Италийн хойд нутгаас өмнөд нутаг хүртэл толилуулсан юм.