Белорус, Оросын хил дээр ачаа байрлуулахад тавих хяналтыг хараахан чангалаагүй байна. Минск-Москва чиглэлийн автомшины тусгай замд байгаа оросын “Маяк” радиогийн сурвалжлагч өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Хоёр орны хил дээр гаалийн хөдлөх вагон ирсэн, тэр ажиллаагүй байна. Орос улс техникийн шинэ хуулинд үл хангасан шалтгаанаар белорусын сүүг импортоор авахыг хориглосны дараа белорусын эрх баригчид өнөөдрөөс Орос-Белорусын хил дээр гаалийн хяналтыг чангална хэмээн урьд мэдэгдсэн юм. Талууд асуудлыг зохицуулж чадсан гэж Орос улсын Хүнс хөдөө аж ахуйн сайд Елена Скрынник өчигдөр мэдэгдсэн юм.