Орос улс Абхаз, Өмнөд Осетийн бааз дахь цэргийн албан хаагчдын тоог бууруулна. Орос улсын зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, генерал Николай Макаров өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Урьд Зэвсэгт хүчний жанжин штаб бүгд найрамдал улс бүрт 3,7 мянган цэргийн албан хаагч байрлуулахаар төлөвлөж байсан. Абхаз, Өмнөд Осет өөрсдийн зэвсэгт хүчинтэй тул энэ тоо хэтэрхий их байсан юм. Гүрж улс нутаг дэвсгэрийн асуудлыг хүчээр шийдэхийн тулд зэвсэглэсээр байна. Гүрж-өмнөд Осетийн хилийн аюулгүй бүсийг хянаж, мониторинг хийх ёстой олон улсын ажиглагчдын үйл ажиллагааны тухайд Орос улсад хэд хэдэн асуулт байгаа юм.