“Сүүн бүтээгдэхүүний” асуудлаарх зөвлөлгөөн өнөөдөр Москва хотноо белорусын шинжээчдийн оролцоотой болно. Белорусын сүүн бүтээгдэхүүн шинэ стандартад нийцэхгүй байгаа шалтгаанаар Орос улс нийлүүлэлтийг нь хязгаарласан юм. Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко Москвад болж байгаа Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцохоос татгалзаж, техникийн шинжтэй асуудлыг улс төрийн тавцанд гаргалаа.