ДХБ-д элсэхийг Орос бүр 16 жилийн турш оролдсоор байна. Үүнд саяхан гэнэтийн эргэлт гарлаа. Москва Минск Астана гурав Гаалийн холбооны хувьд тус байгууллагад нэг зэрэг элсэхээр шийдлээ. Оросыг ДХБ-д элүүлэх замд саад тотгор алга. Үүнд шаардагдах бүх баримт бичигт ойрын үед гарын үсэг зурна гэсэн өөдрөг дүгнэлтээр сүүлийн 4 жилд Москва ДХБ-ын хоорондын хэлэлцээ төгсөж байлаа. Тэгээд яасан бэ? Гэвэл шинэ шалтаг, шаардлага, асуудал бий болж байлаа. Зарим нь улс төрийн шинж чанартай байна. Шинэ шинэ шаардлага ОУ-д тавив. Хожим Кремль хэлэлцээнд тийм идэвхтэй оролцохгүй байгааг ажиглаад Орос ДХБ-д элсэх зорилтод «хүйтнээр хандаж байна» гэж зэмлэв. Манай орны удирдлага янз бүрийн амлалт залхтлаа сонссон. Тэр тусмаа эхлээд ДХБ-д элсэх эсвэл хөршүүдтэй гаалийн холбоо байгуулах сонголт хийх байсан. Эдгээр нь харилцан холбоотой хоёр зүйл билээ. Тусгаар улсын хувьд ДХБ-д элсвэл авсан тодорхой үүрэг Гаалийн холбооны түншүүдтэй хийх хэлэлцээний хурээг багасгана. Эхлээд гаалийн холбоог байгуулвал ДХБ-д элсэх үйл явц сунжирч мэднэ. Эхлээд Орос ДХБ-д элсээд ТУХН-ийн орон зайд гаалийн нэгдсэн орчин бүрдүүлэх бодолтой байсан. Холбоотнууд Оросын биелүүлсэнтэй адилхан болзлоор ДХБ-д элсэх байсан. Гэвч үйл явц хэт сунжирсан учраас төлөвлөгөөгөө өөрчлэх шаардлага гарлаа. Оросын ШУА-ийн эдийн засгийн хүрээлэнгийн даяарчлал, интеграцийн судлалын төвийн шинжээч Дарья Ушкалова үүнтэй холбогдуулан ярихдаа, "Бид гаалийн холбоог байгуулалгуй ДХБ-д элсэхийг хулээх эсвэл Гаалийн холбоог одоо байгуулж улмаар Гаалийн холбооны хувьд гурвуулаа ДХБ-д элсэх сонголт хийх хэрэгтэй гэв.  Байдлаас харахад 2 дахь замыг сонсгож авсан байна. Үүнд бас саад тотгор учруулж болзошгуй. ДХБ-ын дүрмийн дагуу түүнд нэгдэл холбоогоор зарчмын хувьд элсэж болно. Харин өнөө болтол тийм тохиолдол болоогүй. Одоо Орос Белорус Казахстан гурав ДХБ-д нэгдэх талаар янз бүрийн шатанд байгаа нь гол саад бэрхшээл билээ. Эдгээр гурван улсад тавьсан шаардлага ч өөр өөр байна. Москва Астана хоёрт гол төлөв эдийн засгийн шаардлага тавьж байгаа бол Минскад улс төрийн шаардлага тавьж байна. Гэвч ДХБ-аас тавьсан болзолыг биелүүлэх нь элсэх баталгаа биш гэдгийг практик ажиллагаа харуулсан. Интеграцийн асуудлаархи хэлэлцээг хойшлуулах нь гарцаагуй. Учир нь Гаалийн холбоо унэн чанартаа хагас жилийн дараа ажиллаж эхлэнэ. Ямар ч болов тус холбоо үйл явцыг саатуулах байтугай эрс эрчимжүүлэх юм.