Ираны ерөнхийлөгчөөр хоёр дахь удаа сонгогдсон Махмуд Ахмадинежадыг эсэргүүцэгч 100 гаруй хүнийг баривчилжээ. Энэ тухай сөрөг хүчнийхэн мэдэгдэв. Израилийн “Гаарец” сонинд сонгуульд Ахмадинежадын гол өрсөлдөгч байсан Мир-Хоссейн Мусавиг баривчилсан хэмээн бичсэн ч, одоогоор энэ мэдээллийг хэн ч батлаагүй байна. Тегеранд бямба гаригт түүнийг дэмжигч олон хүнийг хамарсан цуглаан болсон юм. Сонгуулийн дүнг будлиантуулсан хэмээн жагсагчид үзэж байна. Тэд цагдаагийнхантай мөргөлджээ. Сонгуульд зөрчил гарсан байж болзошгүй, сонгуулийн дүнг танилцуулсны дараа хүчирхийлэл гарсанд түгшиж байгаагаа Европын Холбоо илэрхийлэв.