Хамтын аюулгүй байдлын Гэрээний байгууллагын Гадаад хэргийн сайд нарын зөвлөл Москва хотноо өнөөдөр болж байгаа тус байгууллагын дээд хэмжээний уулзалтын гол сэдэв шуурхай хариулах хамтын хүчин байгуулах бүх баримт бичгийг бэлтгэлээ. Зөвлөлийн хуралдааны дараа Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ тухай мэдэгдэв. Уулзалтад белорусын төлөөлөгчид оролцоогүй болох нь баримт бичгийг батлахад саад болоогүй гэж тэр тэмдэглэв. Белорусын ихэнх сүүн бүтээгдэхүүнийг Орос улсад нийлүүлэхийг хориглосонтой холбогдуулан Белорус улс Хамтын аюулгүй байдлын Гэрээний байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцохоо больсон юм. Техникийн шинэ зохицуулалтын дагуу белорусын барааг дахин бүртгэхийг Оросын тал шаарджээ. Дээд хэмжээний уулзалтаар онц байдалд хамтран хариу арга хэмжээ авах, хууль бус цагаачлалтай тэмцэх, Афганистаны байдлыг тогтворжуулах зэрэг 20 орчим асуудлыг хэлэлцэх тул Белорусын төлөөлөгчид уулзалтад ирнэ гэдэгт найдаж байгаагаа Москва илэрхийлсэн юм. Хамтын аюулгүй байдлын Гэрээний байгууллагын даргын бүрэн эрхийг Белорусын төрийн тэргүүн Армений ерөнхийлөгчөөс хүлээж авах ёстой юм. Хамтын аюулгүй байдлын Гэрээний байгууллагад Орос, Армен, Белорус, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс багтдаг юм.