Францын нэрд гарсан хөл бөмбөгчин Зинедин Зидан бямба гаригт Монблан ууланд гарч, баруун Европын хамгийн өндөр оргилд бэлэг тэмдгийг гол хийлээ. Энэ удаа түүнийг лейкодистрофия /тархины мэдрэлийн эс гэмтдэг, удамын өвчин/-ий эсрэг тэмцэх Европын холбооны хүндэт зочны хувиар урьжээ. Европын хамгийн нэрд гарсан хөл бөмбөгчин Монблан уулын оргилд гол оруулж байгаа дүрс бичлэгийн рекламаар генетикийн энэ аюултай өвчний эсрэг тэмцэхэд олон нийтийн анхаарлын татах зорилготой юм.