Кубын Гавана хотын нэгэн клубт болсон дискотект оросын 1980-аад оны шилдэг дуу, орчин үеийн хөгжим эгшиглэллээ. Энэ дискотект тус улсад суугаа орос иргэд, оросын хөгжимд дуртай кубачүүд иржээ. Тэдний олонх нь урьд ЗХУ-д сурч байхдаа орос дуу сурсан юм. Арга хэмжээг зохион байгуулж байгаа Гавана хотын урлагийн сургуулийн багш Ольга Инерарити энэ дискотекийг уламжлал болгон зохион байгуулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Одоо дөнгөж 20 гаруйхан настай олонх кубачүүд оросын нэрд гарсан дууг анх удаа сонсчээ. “Энэ үнэхээр гайхамшигтай” гэж клубээс гарч явсан залуус сэтгэгдлээсээ хуваалцав.