Саудын Аравид А/H1N1 томууны вирусээр халдварласан шинэ хоёр тохиолдол бүртгэгдлээ. Томуугаар нийт 8 хүн өвдсөн тухай “Эр-Рияд” сонин ням гаригт уламжлав. АНУ-аас ирсэн зорчигчдоос томуу илэрсэн тухай тус вант улсын эрүүл мэндийн яамны мэдэгдэлд дурджээ. Эр-Рияд хотод ирсэн эрэгтэй, тус улсын зүүн мужийн Дахран хотод ирсэн эмэгтэй томуугаар өвджээ. Тэднийг эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд ойр байсан хүмүүст үзлэг хийж байна. Тус улсад өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, мэдээлэл солилцох шууд утас ажиллаж байгаа тухай “Эр-Рияд” сонинд бичжээ. Эрүүлийг хамгаалах яам хүн амын тайван байхыг уриалж, мэгдэж сандралгүй цуу яриа бус албан ёсны мэдээлэлд итгэхийг уриаллаа.