Германы “Скорпионз” болон “Кингдом кам” хамтлаг финляндын “Расмус”, мөн америкийн рокер Элис Купер нартай хамтран оросын рок сонирхогчдод “гайхалтай жүжиг” бэлджээ. “Скорпион” хамтлагийн гоцлол гитарчин Матиас Ябс Орос улсад аялан тоглолт хийхийн өмнө оросын хэвлэлд өгсөн ярилцлагадаа ийнхүү мэдэгдэв. Энэ уран бүтээлчдийн оролцсон “Рокийн мангасууд” олон улсын наадам өнөөдөр Санкт-Петербургт эхэлж байна. Хөгжимчид Ростов-на-Дон, Екатеринбург, Новосибирск, Хабаровск, Владивосток, Красноярскт тоглоно. Төгсгөлийн концерт 6-р сарын 28-нд Москва хотын “Олимпийский” цогцолборт болно.