Дэлхийн донорын өдрийг өнөөдөр тэмдэглэж байна. Орос улс энэ өдрийг Цусны албын системийг шинэчлэх нөхцөлд тэмдэглэж байна. Энэ албаны үр нөлөөтэй системийг хөгжүүлэх нь дотоодын эрүүл мэндийн салбарт чухал чиглэл төдийгүй нийт улсын стратегийн шинжтэй юм гэж Улсын Думын эрүүлийг хамгаалах асуудал эрхэлсэн хорооны дарга Ольга Борзова хэлэв. Шинэчлэх хөтөлбөрийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд холбооны төсвөөс 2008-2011 онд 16 тэрбум гаруй рубль, энэ жил холбооны 5, мөн бүс нутгийн 26 эрүүл мэндийн байгууллагад шинэ тоног төхөөрөмж нийлүүлнэ.