0Орос улсад сүүн бүтээгдэхүүн нийлүүлэхэд санал зөрөлдөснөөс Белорус ойрын үед нутгийн Орос улстай хиллэдэг хэсэгт хил, гаалийн хяналт тавьж магадгүй байна. Белорусын ерөнхийлөгчийн тамгын газрын эх сурвалжаас иш татан тус улсын телевизийн сувгууд бямба гаригт энэ тухай уламжлав. Оросын адилаар хил дээр хил, гаалийн бүрдүүлэлт нэвтрүүлэх санал бэлтгэхийг Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко Улсын хил гаалийн хороонд үүрэг болгожээ. Оросын хэрэглээний хяналтын газар 6-р сарын 9-өөс оросын шинэ хууль тогтоомжид нийцэхгүй байсан тул белорусаас сүүн бүтээгдэхүүн импортоор авахыг хориглосон юм. Энэ нь Белорусын эсрэг ямар нэг хориг авч байгаа хэрэг биш хэмээн Орос улсын Гадаад хэргийн яам тайлбарласан юм.