0Ким Чен Ирийн гурав дахь хүү, тус улсын удирдагчийн залгамжлагч байж болох Ким Чен Ун 1990-ээд оны төгсгөлд хуурамч нэрээр Швейцарийн Берн хотын дунд сургуульд сурч байжээ. Өнөөдөр энэ тухай японы “Майнити” сонин уламжлав. Тус сонин Ким Чен Ун 16 настайдаа ангиараа авахуулсан зургийг нийтэлсэн байна. Өнөө хир түүнийг 10 настай байх үеийн цорын ганц гэрэл зургийг хэвлэлд нийтэлжээ. Тус сонины эх сурвалжийн мэдээлснээр Ким Чен Ун 1996-2001 онд Бернийн дунд сургуульд сурч байжээ. Хүү бүх хичээлдээ сайн дүн авч байсан тухай багш нарынх нь нэг ярьсан байна. Ялангуяа тэр математикийн хичээл дээр тордоггүй байж. 26 настай Ким Чен Уныг БНАСАУ-ын удирдагчийн залгамжлагчаар томилох тухай мээдэлэл оны эхэнд өмнөд Солонгосын хэвлэлд гарах болсон юм.