НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаар баталсан тогтоолын хариуд БНАСАУ илэрхий шахалт үзүүлж байна. Холбооны Зөвлөлийн олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Михаил Маргелов Риа Новости агентлагт энэ тухай мэдэгдэв. БНАСАУ тавдугаар сард цөмийн туршилт хийсний улмаас тус улсын эсрэг хоригийг чангалах тогтоолыг Аюулгүйн Зөвлөлийн гишүүд санал нэгтэй баталсан юм. Үүний хариуд Пхеньян радио цацраг идэвхт плутонийг цэргийн хэрэгцээнд ашиглана хэмээн заналхийлсэн юм.