Махмуд Ахмадинежад Ираны тэргүүнээр хоёр дахь удаа сонгогдсоноор цөмийн потенциалаа өргөжүүлэхгүй гэдэгт Орос улс найдаж байна. Улсын Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Константин Косачев телевизийн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв. “Олон улсын хамтын нийгэмлэгийн байр суурийг Иран илүү сайн ойлгоосой гэж хүсч байна” гэж тус хорооны тэргүүн хэлэв. Иран цөмийн тэсрэх бөмбөг бус энхийн зорилгоор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх эрхтэй болохыг Орос улс хүлээн зөвшөөрч байна. Ираны цөмийн хөтөлбөрийн илтгэлийн бүх талын асуудлаар олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж Оросын сенатч Михаил Маргелов мэдэгдэв. Баасан гаригт болсон сонгуульд Ахмадинежад бараг 63 хувийн санал авсан бол түүний гол өрсөлдөгч, шинэчлэгч Мир-Хоссейн-Мусави 34 орчим хувийн санал авсан байна. Мусавийг дэмжигчид сонгуулийн дүнд сэтгэл дундуур байгаа бөгөөд бямба гаригт жагсаал хийж, цагдаагийнхантай мөргөлджээ.