0Оросын нэрд гарсан аялагч Федор Конюхов Тувагийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэв. Түүнийг хачиг хазсан тул “Их торгоны замын мөрөөр” аялалаас хоцорчээ. Аялагчид эмнэлгийн анхны тусламж үзүүлсний дараа түүний биеийн байдал дээрджээ. Конюхов ойрын үед аялалынхныгаа гүйцэж, 10-р сарын 31-нд Халимгийн нийслэл Элст хотод очих бодолтой байна. Конюховын тэмээ, адууны цуваа төлөвлөгөөний дагуу аялсаар байна. Аялалынхан 6-р сарын 30-нд Алтайн бүгд найрамдах улсын Ташант шалган нэвтрүүлэх цэгт очих ёстой. Цуваа 10-р сарын сүүлч хүртэл 6,4 мянган км зам туулах бөгөөд үүний 1500 км нь Монголын нутгаар, үлдсэн нь Оросын нутгаар үргэлжилж байна.