Цагдаагийн албанд ажилтан шалгаруулж авах журмыг чангална. ОХУ-ын Дотоод хэргийн яамны тэргүүн Рашид Нургалиев энэ тухай мэдэгдэв. “Цагдаагийн албаны тухай” ОХУ-ын хууль, авилгатай тэмцэх хүрээнд Дотоод хэргийн байгууллагын албаны тухай зүйлд холбогдох өөрчлөлт оруулжээ. Тухайлбал 2010 оны 1-р сарын 1-ээс цагдаагийн ажилтнууд орлого, өмч хөрөнгө, өмчийн шинжтэй үүргийн талаар танилцуулах юм. Дотоод хэргийн яамны албадад элсэж ажилтнуудыг бүх талаар, нарийн чанд шалгах асуудалд онцгой анхаарал хандуулж байна гэж сайд хэлэв. Хэд хэдэн анги салбарт шинэ ажилтан шалгаруулж авахад, тэднийг тусгай төхөөргөөр шалгадаг гэж Орос улсын Дотоод хэргийн яамны хувийн аюулгүй байдлын газрын дарга Юрий Драгунцов тэмдэглэв. “Бид тусгай төхөөргийг өргөн ашиглаж байгаа. Өнгөрсөн жил гэхэд 9 мянга гаруй хүний энэ төхөөргөөр шалгасан” гэж генерал тэмдэглэв.