Орос улсад Эйфелийн цамхагийг хуулбарыг металлаар хийх чадалтай суурь машин бүтээжээ. Екатеринбург хотод энэ суурь машиныг танилцуулав. Парисын нэрд гарсан цамхагийн хоёр метр өндөр, үнэт металлаар хийсэн хуулбарыг танилцууллаа. Энэ суурь машин нь орчин үеийн үйлдвэрлэлийн шаардлагыг хангаж байгаа бөгөөд үзүүлэлтээр гадаадын машинаас дутахгүй, үнэ ньь хоёр дахин хямд байна. Ойрын үед суурь машиныг бөөнөөр үйлдвэрлэнэ. Энэ нь Оросын үйлдвэрүүдийн техникийн шинэчлэлийг түргэсгэнэ.