Зөвхөн парламентад орсон төдийгүй улс төрийн бүх нам олон нийтийн хэвлэл мэдээлийн хэрэгслээр байр сууриа илэрхийлэх тэгш эрхтэй байна гэж Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев хэллээ. Тэрээр өнгөрсөн пүрэв гаригт парламентын сүүлчийн сонгуульд 7 хувийн хязгаар даваагүй “Яблоко”, “Орос улсын эх орончид”, “Барууны хэрэг” гурван намын төлөөлөгчидтэй уулзахдаа ийнхүү мэдэгдэв. Парламентын дөрвөн нам телевиз, радиогоор байр сууриа ижил хугацаанд илэрхийлэх хуулийг тавдугаар сард баталсан юм. Д.Медведев парламентад суудалгүй намд ийм эрх олгохыг санал болгож байна. Эдгээр намуудын парламентын сонгуульд өрсөлдөхөд цуглуулах гарын үсгийг тоог багасгах байр суурьтай байгаагаа илэрхийлэв. “Яблоко” намын удирдагч Сергей Митрохин ердийн монополиуд иргэдэд хэтэрхий өндөр тариф ногдуулж байна гэж Д.Медведевт гомдолложээ. Үүнтэй холбогдуулан ерөнхийлөгч шуналаа дарахыг эдгээр компанид уриалав.